Иргэн, албан байгууллагууд 2021 оны IV улирлын төлбөрийн e-баримтаа 2022 оны Нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа.
Заасан хугацаанаас хойш е-баримтаа бүртгүүлбэл хоёр хувийн буцаан олголтод мөнгөн дүн нь нэмэгдэхгүй, хүчингүй болох юм.
Тодруулбал, 2021 оны IV улирлын баримтаа 2022 оны Нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвт орох юм. Учир нь буцаан олголт 2022 оны Нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг юм.
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2021 онд НӨАТ-ын буцаан олготоор 4.3 сая иргэнд 185 тэрбум төгрөг олгожээ. Мөн НӨАТ-ын сугалаагаар 344 мянган азтан тодорч, 14.4 тэрбум төгрөг хожжээ.
2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих хуулийн заалттай байдаг.