x

Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарчээ

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна.

Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгожээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны нэгдүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгасан байна.

Улмаар төрийн албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах аж.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 34 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 36 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 37 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 38 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 38 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 39 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 40 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 43 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 20 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 27 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 44 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 17 цаг 57 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 18 цаг 3 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 19 цаг 59 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 20 цаг 0 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 20 цаг 0 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 20 цаг 1 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 20 цаг 1 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 20 цаг 2 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 20 цаг 3 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top