x

Б.Анирмаа: ЭМЯ шилэн дансанд хандивын орлогын 164.1 сая төгрөг буюу 17.5 хувийг мэдээлээгүй байсан

Цар тахлын үед буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг газруудад гадна дотноос болон иргэд, аж ахуй нэгжүүдээс хандив, буцалтгүй тусламж их өгсөн. Тэгвэл эдгээр хандив, тусламжийн орлогын зарцуулалтын мэдээллийг иргэд олон нийтэд бүрэн өгсөн үү, хэрхэн тайлагнасан зэрэг асуудлаар “Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН судалгаа хийжээ.

Энэхүү судалгааны талаар тус хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч Б.Анирмаатай ярилцлаа.

-Манай улсад цар тахлын үеэр гаднаас болон дотоодоос маш их хандив, тусламж орж ирсэн. Танай фирм яг энэ сэдвээр судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг хуваалцахгүй юу?

-Манай хуулийн фирм “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг Ковид-19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Ковид-19 цар тахлын үеэр иргэд, аж ахуйн нэгжээс хамгийн их хандив тусламж өгсөн байгууллагууд болох Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн шилэн дансны хөтлөлтийг тухайлан шалгасан. Төрийн байгууллагын хүлээн авсан хандив, тусламж нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх хэсэгт зааснаар төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм.

Тиймээс төрийн байгууллага төсөв, санхүүгийн ил тод байдлын хүрээнд хүлээн авсан бүх хандив, тусламжаа шилэн дансаараа хуульд заасан хугацаанд, иж бүрэн мэдээлж байх үүрэгтэй. Ийнхүү мэдээлэхдээ хандивын орлого, орлогын зарцуулалт, хандивын орлогын зарцуулаагүй үлдэгдэл, тусламжийн орлого, тусламжийн орлогын зарцуулалт, тусламжийн орлогын зарцуулаагүй үлдэгдлийг мөнгөн дүнгээр харуулах ёстой.

Гэтэл дээрх байгууллагуудын шилэн дансны хөтлөлт Шилэн дансны тухай хуульд нийцээгүй, мэдээлэх ёстой мэдээллийг бүрэн мэдээлээгүй, ялангуяа мөнгөн бус хандивыг тайлагнаагүй зөрчлүүд илэрсэн.

-Шилэн дансны мэдээлэл тодорхой бус, зөрчилтэй байгаа асуудлаар танайх шүүхэд хандсан гэсэн үү?

Зөрчлүүдийг арилгуулж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Үндэсний аудитын газарт 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын дагуу Үндэсний аудитын газрын 1 дүгээр газар бүтэн улирал хяналт шалгалт хийж, нийцлийн аудитын тайлан ирүүлсэн. Тайланг Монгол Улсын Ерөнхий адуиторын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/110 дугаар тушаалаар баталгаажуулсан.

Тодруулбал, дээрх байгууллагуудын хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг шилэн дансны цахим хуудсанд бүрэн мэдээлээгүй зөрчлийг арилгах талаар өгсөн албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны дотор тайлагнахыг Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нарт даалгасан. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий адуиторын баталгаажуулсан тайлан, албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд заасан журмаар захиргааны шийдвэр гүйцэтгэл явуулах юм.

Товчхондоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд төслийн үр дүн гарсан, эцсийн үр дүн гартал манай баг хуулийн процессын дагуу ажиллах юм. 

-Төслийн үеэр гарч ирсэн өөр гол асуудал юу байв?

-Төрийн байгууллага хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг шилэн дансанд бүрэн мэдээлэхгүй байгаа нь төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахгүй байгааг харуулж байна. Мөн төрийн байгууллага үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах хүрээнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар цахим хуудас дахь мэдээллийг 14 хоног тутамд шинэчлэх, мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд 3 хоногийн дотор шинэчлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлдэг. Нөгөө талаас эдгээр хуулийн хэрэгжилтийг шаардах замаар “мэдэх эрх”-ээ хэрэгжүүлэх боломж хүн бүрт нээлттэйг иргэд мэдэхгүй байна.

Тиймээс эдгээр асуудлыг мэдүүлэх жишиг кейсээр Ковид-19 цар тахлын үед  Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн шилэн дансны хөтлөлтийг сонгож ажилласан. Төслийн үр дүнг жишиг болгож зөвхөн Ковид-19 үеийн хандив тусламж гэж хязгаарлагдахгүй мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хэрэгжүүлэх боломжтойг ойлгож, хэрэгжүүлдэг болох нь нийтийн эрх ашгийн өмгөөллийн гол асуудал юм.

-Бэлэн мөнгө, эд материалын хандив гээд тусдаа тоо яригдах байх. Тийм үү?

-Тиймээ, мөнгөн болон материаллаг хандив тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг шилэн дансанд тусад нь мэдээлдэг. Үндэсний аудитын газрын нийцлийн аудитын тайланд тусгаснаар төрийн байгууллага материаллаг хандив тусламжийн орлого, зарцуулалтын мэдээг мэдээлээгүй зөрчил мөнгөн хандив, тусламжаас их байсан.

Тухайлбал, Эрүүл мэндийн яам 2020 онд нийт 931.6 сая төгрөгийн мөнгөн хандивын орлогыг хүлээж авснаас шилэн дансанд 164.1 сая төгрөгийн хандивын орлого буюу 17.5 хувийг мэдээлээгүй, 8 тэрбум 433.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлогыг хүлээж авснаас шилэн дансанд 767506 мянга буюу тоо хэмжээтэй 944.9 сая төгрөгийн материаллаг хандивын орлого буюу 11.2 хувийг мэдээлээгүй байсан.

-Хандив, буцалтгүй тусламжийн зарцуулалтыг ил болго гэж шаардахаар төрийн байгууллага шилэн дансандаа мэдээлсэн гэдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд  төвлөрсөн хандив, тусламж эзэндээ хүрсэн нь ч тодорхой бус байх нь ээ?

-Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хандив, буцалтгүй тусламжийн орлого, зарцуулалтын мэдээллийг хуульд заасан хугацаанд нь шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй тохиолдлууд биднийг шалгаж байхад их байсан. Бидний илрүүлсэн зөрчлийг Үндэсний аудитын газар шалгаж, нийцлийн аудитын тайландаа ХӨСҮТ нь “Материаллаг хандивын зарцуулалтын талаарх мэдээллийг Шилэн дансны цахим сайтад 100 хувь мэдээлээгүй”, Эрүүл мэндийн яам “шилэн дансны цахим хуудаст 1735 удаагийн 1.748.265 тоо хэмжээтэй 6 тэрбум 052.6 сая төгрөгийн зарцуулалт буюу 90.9 хувийг мэдээлээгүй”, Онцгой байдлын ерөнхий газар “…159 гүйлгээтэй холбоотой 36.618.278 тоо хэмжээтэй, 708.5 сая төгрөгийн зарцуулалтыг шилэн дансны цахим хуудаст байршуулаагүй байна” гэж баталгаажуулж өгсөн.

-Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагууд мэдээллээ тайлагнах, бүрэн байршуулах хугацааг зааж өгсөн байдаг шүү дээ. Тэгэхээр бас хууль зөрчиж байжээ?

-Төрийн байгууллага Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор” шилэн дансны цахим хуудсанд байршуулж тайлагнах ёстой байдаг. Гэвч дээрх байгууллагууд хуулийн энэхүү заалтыг биелүүлээгүй тохиолдлууд байсан.

Тодруулбал, ХӨСҮТ 2020 оны Ковид-19 цар тахалтай холбоотой мөнгөн хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээ /сар бүр/” гэх ангилал дээр хоёрдугаар сараас наймдугаар сарын мэдээг 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр нэг дор нөхөж байршуулсан, ёс, аравдугаар саруудын мэдээг байршуулаагүй, арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар саруудын мэдээг дараа сарынх нь сүүлийн өдөр нь байршуулсан зэрэг зөрчлүүд байсан. Үүнийг байршуулж л байвал болоо гэж хүлээж авч болохгүй. Эдгээр байгууллага үйл ажиллагаагаа хуульд үндэслэж, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх, тэгэж ажиллахыг шаардаж байх ёстой юм.

-Тэгэхээр төслийн үр дүн ямартай ч гарч. Одоо дээрх нэр дурдсан байгууллагууд шилэн дансны мэдээллээ заасан хугацаанд бүрэн оруулахгүй бол бид хуулийн дагуу хариуцлага нэхэх, цаашлаад шүүхээр шийдүүлэх боломжтой болжээ...?

-Тийм ээ. “Нээлттэй нийгэм форум”-ын Төрийн ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах төслийг Ковид-19 үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээ дээр хэрэгжүүлэх” төсөл маань урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд үр дүнд хүрлээ. Манай баг тууштай ажиллаж, төрийн аудитын байгууллагатай байнга холбогдож ажилласны үр дүнд албан шаардлага гаргуулж чадсан.

Одоо албан шаардлагын биелэлтийг хангуулах ажил үлдсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар хүлээсэн үүргээ дээрх байгууллагууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах хүртэлх арга хэмжээг авахуулах болно.

-Танай төслүүд иргэдийн мэдэх, нийтийн ашиг сонирхлын төлөө чиглэгддэг. Энэ хэрээрээ нийгмийг эрүүлжүүлэх, иргэдийг “хэрсүү” байхад нөлөөлж байгаа болов уу гэж харж байна. Цаашдаа ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Ийнхүү, Монгол Улсын иргэн бүрд хуулиар олгогдсон мэдэх эрхээ хэрэгжүүлэх, үүндээ төрийн хяналт шалгалтын байгууллагыг татан оролцуулах, тэдгээрийн хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхийг шаардах, үр дүнд хүрэх боломжтойг харуулах болно. Нийтийн эрх ашгийн өмгөөллийн онцлог нь өөрөө ийм юм. Нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох буюу ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг нээж өгдөг чухал ач холбогдолтой. Тус өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа болон олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хүний эрхийн ужиг зөрчлийг арилгахад дэмжлэг үзүүлэх үр дүнд чиглэдэг.

Манай төслийн хувьд шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатандаа ийнхүү үр дүнд хүрсэн. Төгсгөлд нь төслийн явц, үр дүнгийн талаар ярих, олон нийтэд мэдүүлэх боломж олгосон танай хамт олонд баярлалаа.

Д.Даваасүрэн

tentsver.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (197.211.63.56)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.56)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.56)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.56)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.56)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 2 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 3 цаг 49 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top