x

Л.Оюун-Эрдэнэ: Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчийн ресторанд үнэгүй хоол иддэг асуудлыг авлига гэж үзнэ

Өнгөрсөн пүрэв гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих шинэчлэлийн талаар хариулт өгсөн юм. 

Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 47 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах урьдчилсан тооцоо гаргасан. Жишээ нь, Татварын хууль. Татварын хуульд санхүүгийн жилийг нэг сараар наашлуулах зохицуулалт оруулах боломжийн талаар судалж байна. Яагаад чуулган нэг сарын наана хуралдаж болохгүй гэж. Энэ бол бидний дотоод асуудал. Ингэснээр хувийн хэвшлийнхэн ажиллах хүч татах, бараа бүтээгдэхүүнээ эрт худалдаж авах боломжтой болох юм.

Мөн Тусгай зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулснаар төлөвлөгөөт шалгалтыг бүгдийг нь зогсооно. Жишээ нь газар олгох, тусгай зөвшөөрөл сунгах асуудлыг төрийн байгууллагынхан ширээн доороо дараад авлига нэхээд байдаг асуудлыг шилэн болгоё. 14 хоногийн дотор тийм, үгүй гэдэг хариултын аль нэгийг өгөхгүй бол тухайн албан тушаалтан өөрөө асуудалд орно гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө. Зөвхөн гомдол гарвал очиж шалгана. Түүнээс биш цагдаа нар байнга ресторанд очоод хоол идээд байдаг, мэргэжлийн хяналтын байцаагч, дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газрын дарга бүхэн ресторанд үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя гэж байгаа юм. Ингэсэн тохиолдолд авлига гэж үзье” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 16 цаг 42 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 16 цаг 44 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 16 цаг 45 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 16 цаг 45 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 16 цаг 46 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 16 цаг 47 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 16 цаг 48 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 16 цаг 50 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 17 цаг 28 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 17 цаг 35 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 17 цаг 52 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 18 цаг 4 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 18 цаг 10 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 20 цаг 7 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 20 цаг 7 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 20 цаг 8 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 20 цаг 9 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 20 цаг 9 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 20 цаг 10 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 20 цаг 10 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top