М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Шинэхэн хөрөнгө оруулалтууд нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй болсон тул тэрээр М-Си-Эс групп дэх албан тушаалуудаа өгч,гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөлжин ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Д.Энхтүвшин нь М-Си-Эс группт 24 жил ажилласан, тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Харилцаа холбооны оператор компани Ондо ХХК, онлайн худалдаа Зочил технологи ХХК зэрэгт хөрөнгө оруулсан нь түүнийг М-Си-Эс компанийн хөрөнгө оруулалтын багцад багтдаг бусад компаниудтай сонирхлын зөрчил үүсгэж мэдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Иймээс тэрээр хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулахаар шийджээ.
Энэ талаар тэрээр өөрийн албан ёсны сошиал хаягаар доорх мэдэгдлийг хийжээ.