x

Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал болон холбогдох албаныхан, Израил Улсын “Карассо Шинжлэх ухаан технологийн төв”-ийн захирал профессор Нэтзак Фарбиаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Үндэсний Парк байгуулах талаар санал солилцов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ”Шинжлэх ухааны хөгжлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Та бид Улаанбаатар хотод Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах боломж нөхцөлийн тухай ярьж байна. Энэхүү парк байгуулагдсанаар Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол эрдэмтэд олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой учир дээрх ажлыг эхлүүлэхэд гадаад дотоодын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.

Профессор Нэтзак Фарбиашийн хувьд манай улсад анх удаа ирж байгаа бөгөөд Израйл улсын Карассо шинжлэх ухаан, технологид суурилсан паркийг үүсгэн байгуулсан эрдэмтэн юм. Тус шинжлэх ухаан, технологийн паркад хүүхэд залуучууд, төдийгүй бүх насныханд тохирсон илүү шинэлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн бүтээлүүд байхаас гадна өөрийн биеэр тэр бүтээлүүдийг туршиж үзэх боломжийг олгодгоороо давуу талтайг тэрбээр дурдлаа.

Мөн тус паркад шинжлэх ухааны судалгаанд суурилсан бүтээлүүдээс гадна сонирхолтой  үзүүлбэр, тоглолт, том дэлгэц бүхий 3D кино, урлагийн бүтээл, баяр наадам, шинжлэх ухааны үзэсгэлэн, бусад олон гайхалтай үзмэрүүд багтдаг  гэдгийг Профессор Нэтзак Фарбиаш яриандаа онцолсон бөгөөд “Монгол Улсын хувьд арвин баялаг үүх түүхтэй, дахин давтагдашгүй өв соёлтой учир хүүхэд залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах парк удахгүй нээгдэнэ гэдэгт итгэл төгс байгаа" гэдгээ илэрхийлэв. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 53 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 56 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 57 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 58 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 59 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 6 цаг 1 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 6 цаг 2 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 5 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 12 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 22 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 24 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 5 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 7 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 21 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 23 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 24 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 25 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 32 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top