Иргэн, албан байгууллагууд 2021 оны Дөрөвдүгээр улирлын төлбөрийн e-баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа.
Заасан хугацаанаас хойш е-баримтаа бүртгүүлбэл хоёр хувийн буцаан олголтод мөнгөн дүн нь нэмэгдэхгүй, хүчингүй болох юм.
Мөн иргэдийн хувьд хувийн мэдээллээ зөрүүтэй бүртгүүлсэн тохиолдол их байдаг тул өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгахыг зөвлөж байна.