x

Улаанбаатар хотын ирээдүйн шинэ эхлэл болсон 2022 оны мэндийг хүргэе!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. 

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!

Монгол эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын ололт амжилтын түүхийг бичилцэж, ажил амьдралынхаа арвин баялаг түүхийг бүтээж яваа эрхэм хүндэт нийслэл хотын иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Улиран одож буй 2021 он монгол түмний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл аж амьдралын төлөө хором секунд бүр уралдан тэмцэлдсэн амаргүй цаг хугацаа байлаа. Иймд энэ цаг хугацаанд Та бидний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, энхийн манаанд амь нас, эрүүл мэндээ умартан, үл шантран зүтгэсэн нийслэл Улаанбаатар хотынхоо нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Та бүгдийн хичээл зүтгэл Улаанбаатар хотын цаашдын хөгжлийг үүрч, дүүрч, бүтээж, удирдаж явах шинэ үеийнхний оршин байх үндэс бөгөөд энэ үйл хэрэгт мөн нэгэн сэтгэлээр хамтран зүтгэсэн цагдаа, хууль, хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн, онцгой байдал, мэргэжлийн хяналт болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үйлчилгээний байгууллагын ажилтан ажиллагсдадаа гүн талархал илэрхийлье.

Та бүгдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл болон нийт улаанбаатарчуудын маань өндөр ухамсар, өгөөмөр сэтгэлийн тус дэмээр 2021 он Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байж чадлаа. Учир нь, 2021 онд Та бид хамтдаа Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, хүнд суртлын үүр уурхай болох зөвшөөрлийг цуцалж, хотын иргэний эрх, үүргийг тодорхойлж чадлаа.

27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүллээ. Уг хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г улаанбаатарчуудынхаа санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Ингэхдээ нийт 30 мянга гаруй иргэнийг хамарсан санал асуулга зохион байгуулж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон нь иргэн төвтэй Улаанбаатар хотыг хөгжүүлэх Та бидний хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болсон нь Улаанбаатар хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр бөгөөд эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг боллоо.

Мөн УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна.

Иймд улаанбаатарчууд Та бүхэндээ хууль, эрх зүйн хувьд болон эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэх шинэ Улаанбаатар хотын ирээдүйн шинэ эхлэл болсон 2022 оны мэндийг хүргэе. Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Та бүхэн 74 нэр төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Нийслэл хотын бүтээн байгуулалт эрчимжиж, түгжрэлийг бууруулах бодит ажлууд хийгдэж эхэлнэ. Шинэ зам, шинэ төмөр зам, шинэ барилга, шинэ хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Иймд 2021 онд хуульчлагдаж, 2022 оноос хэрэгжиж эхлэх ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн Та бүхнийг урьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе.   

ИРГЭН ТӨВТЭЙ ИХ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 3 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 4 цаг 31 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top