x

Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална

НЗДТГ-ын албан хаагчдын 2021 оны тайлангийн хурал боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын  дарга Т.Оюунчимэг 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.

Тэрээр цар тахлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл 2021 онд  тулгарсан хэдий ч нийт албан хаагчид төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлснийг ярианы эхэнд дурдсан. Мөн үргэлжлүүлэн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ажилтан, албан хаагчид тодорхой хугацаанд цахим горимоор  ажиллаж, үүрэгт ажлаа гүйцэтгэсний дээр зургаан дүүргийн хэмжээнд 3820 албан хаагчийг эргүүл жижүүрээр ажиллалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, 10.270 иргэн оролцсон. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр илүүтэй анхаарч ажиллаж, Сургалт судалгааны төвөөс 311 удаагийн сургалтад 6692 албан хаагчийг хамруулсан” хэмээн тодотгосон.

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулахад НЗДТГ-ын ажилтан, албан хаагч бүр хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлов. Түүнчлэн Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.  НЗДТГ-ын нийт  ажилтан, албан хаагчдын хувьд шинэ хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн дээр нутгийн захиргааны байгууллагын дотоод сүлжээний хэрэглээг сайжруулах, дотоод харилцаа, уялдаа холбоог дээшлүүлэх, өргөдөл гомдлын хариуг чанартай өгөх, иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах юм. 2022 онд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагч бүр шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэшсэн байдлаар ажиллаж, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална.

Тайлангийн хуралд НЗДТГ-ын хэлтсүүд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Төрийн албан хаагчдын чадамж болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь ISO90012015 чанарын менежментийн тогтолцоо, ISO210012018 боловсролын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлсэн тул гэрчилгээг гардуулан баталгаажууллаа.

Тайлангийн хурлын үеэр 2021 онд ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 3 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 4 цаг 31 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top