Улаанбаатар хотод өнөөдөр 171 суурин, 10 түр цэгт 183 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Мөн томоохон зах, худалдааны төвд 10 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.