x

Нийслэлийн аялал жуулчлалыг сэргээж, ААН-ийг дэмжих “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хотын дарга Д.Сумъяабазар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус төслийг болон Улаанбаатар хотын аяллын жишиг маршрут, “Ковид-19”-ийн дараах аялал жуулчлалыг сэргээх “Шинэ хэвийн байдал” төлөвлөгөөний төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

Зөвлөлийн хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ахалсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг долоон зорилт, 77 төслийн хүрээнд, Улаанбаатар хотын аяллын жишиг маршрутыг хот болон хот орчмын нийт 25 төрлөөр, “Шинэ хэвийн байдал” нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг таван  зорилтын хүрээнд боловсруулсан байна.

Зөвлөлийн гишүүд дээрх төслүүдийг 100 хувь саналаар дэмжин, Хотын даргад өргөн барьж, батлуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт даалгалаа.

Хуралдаанаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын гадаад маркетингийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын дүр төрх /брэндинг/-ийг тодорхойлох, аялал жуулчлалын дата мэдээллийн санг үүсгэх, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, батлуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өглөө

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 1 цаг 35 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 1 цаг 37 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 1 цаг 40 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 1 цаг 42 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 2 цаг 17 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2 цаг 30 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 2 цаг 35 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 2 цаг 37 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 2 цаг 43 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 2 цаг 54 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 2 цаг 56 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 3 цаг 1 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 3 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 4 цаг 4 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 20 цаг 11 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 20 цаг 13 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 20 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 20 цаг 15 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 20 цаг 15 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 20 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top