x

Нийт 36 хороог хувааж, 33-ыг шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой боллоо

НИТХ-ын ээлжит XII хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаан нь 2021 оны отгон хуралдаан болж буйг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолсон.

Хуралдаанаар:

  • НИТХ, Тэргүүлэгчдээс 2021 онд зохион байгуулсан ажлын тухай танилцуулга

  • Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай

  • Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай

  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын танилцуулга

  • Журамд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан. Соёлын өвийн тухай хуулийн заалт болоод Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэл Улаанбаатар хот дахь түүх соёлын өв, үл хөдлөх дурсгалын тооллогыг явуулсан бөгөөд тооллогын дүнд нийслэлд 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн соёлын санд оруулжээ. Эдгээрээс 15 дурсгалыг улсын хамгаалалтад, 14 дурсгалыг нийслэлийн хамгаалалтад бүртгэсэн байна.

Хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулжээ. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтсан байна.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 15 дурсгалыг өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгжээс санал авсан байна. Анхны европ эмийн сан байршиж байсан байшин, Шар дэлгүүр, “Туул” зоогийн газрын барилга, МУИС-ийн анхны хичээлийн байр зэрэг дөрвөн барилгын өмчлөгчдөөс түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас хасуулах санал ирүүлсэн. Харин 40 мянгат орон сууцны хорооллын 41, 42, 44, 60, 62 дугаар барилга, зургадугаар хороонд байрлах 1, 2, 24 дүгээр байрны СӨХ-ноос барилгын хүчитгэл, их засвар, гадаад сэргээн засварлалтыг төрөөс хийж өгвөл татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дахь Монголорын хоёр давхар барилга, Төр хурахын аман дахь Айргийн амралтын хоёр давхар барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад үлдээх зэрэг асуудлыг батлуулах саналыг оруулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь Гоожингийн өндөр хэмээх барилгын асуудлаар тодруулга авсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга хэлэхдээ “Гоожингийн өндөр хэмээх түүхийн дурсгалт барилга бол БСШУ-ы сайдын тушаалаар нийслэлийн хамгаалалтад байдаг. Энэ жилийн хувьд тухайн дурсгалыг өмчлөгч нь нийслэлд буцаан худалдъя гэсэн санал тавьсны дагуу судалж байгаа” гэлээ.

НИТХ-ын хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай асуудлыг дэмжиж, НИТХ-ын тогтоол гарлаа.

Нийслэл 204 хороотой боллоо

Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөлт хийх талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва танилцуулсан. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим хороог хуваах шаардлага тулгарсныг тодотгосон.

Баянгол дүүргийн 25 хорооноос 11-ийг нь хувааж, шинээр есөн хороо байгуулж, нийт 34 хороотой болж буй бол Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулж, 43 хороотой болж буй юм. Энэхүү шийдвэрээс үүдэн таван хорооны хилийн цэсэд өөрчлөлт оржээ.

Хан-Уул дүүргийн 21 хорооноос гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон бол Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, мөн тавыг шинээр байгуулж, тус дүүрэг 24 хороотой боллоо. Нийт 36 хороог хувааж, 33 хороог шинээр байгуулснаар нийслэл хот 204 хороотой болов.

Ийнхүү хороодыг хувааж ачааллыг тэнцүүлсний үр дүнд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж буй юм.

Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно

НИТХ-ын 2021 оны отгон хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа:

-Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг сүүлийн хоёр жилийн турш хэрэгжүүлж байна. Айл өрхүүдийн түлшний хэрэглээг хангахын тулд нийслэлд шахмал түлшний 600 цэгийг гаргаж, борлуулалт хийж байгаа бөгөөд 735 автомашинаар тээвэрлэлт хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 36 түлшний агуулах ажилладаг хэмээсэн юм.

Мөн тэрбээр сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарт ямар өөрчлөлт гарсан тухайд танилцуулахдаа “2016 оны Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг сайжруулсан шахмал түлш бүрэн нэвтэрсэн 2020 оныхтой харьцуулахад РМ 2.5 тоосонцор 59 хувиар, РМ 10 тоосонцор 52.6 хувиар буурсан байна” хэмээн танилцуулав.

2021 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 195,992 зуух тоологдож, сайжруулсан түлшний хэрэглээ 685,972 тоннд хүрчээ. 100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй усан халаалтын 182 зуух, 100 кВт-аас дээш хүчин чадалтай уур үйлдвэрлэгч усан халаалтын 88 зуух, 4,200 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын 41 зуух нийслэлд бий. Эдгээр зуухыг түүхий нүүрс, мидлинг болон сайжруулсан түлшээр галлаж байгаа ч ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсээр галлахгүй байхаар Шадар сайдын шийдвэр гарсан байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 661,348 агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашин тоологджээ. Энэ нь 2016 оноос 16 хувиар, харин жилийн өмнөхөөс 51,157-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын хоруу чанарыг хөл хорионы үе болон хөдөлгөөн хэвийн үетэй харьцуулж үзжээ. Ингэхэд РМ 2.5 тоосонцор дөрөв дахин, РМ 10 тоосонцор 3.8 дахин, хүхрийн давхар исэл 3.2 дахин, азотын давхар исэл 2.7 дахин ялгамжтай гарсан байна.

Цаашид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн Налайх дүүргийг, цаашлаад 2024 он гэхэд Багануур, Багахангай дүүргийг нэмж оруулахаар төлөвлөжээ. Хүн амын шилжилт хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, Шадар сайдын 123 дугаар тушаалын хэрэгжилтийг хугацаанд нь бүрэн хангуулж, 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг хэрэглээнээс хасагдана. Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Морингийн даваанд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ 10 цаг 40 мин “One stage” тоглолт зургаадугаар сарын 14-нд Social park-д болно 10 цаг 41 мин ОХУ Тэнгисийн цэргийн флотыг 2050 он хүртэл хөгжүүлэх стратеги батлав 10 цаг 42 мин Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 10 цаг 43 мин Ли Жэ Мёны шүүх хурал дахин хойшлогдож, хууль зөрчсөн гэх хэрэг тодорхойгүй хугацаагаар сунжирлаа 10 цаг 44 мин Энхтайваны өргөн чөлөөний хэсгийг нэг хоног хааж, шинэчлэл хийнэ 10 цаг 45 мин Морингийн давааны авто зам болон хог шатаах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна 10 цаг 46 мин СЗХ, ОУВС-ийн ажлын хэсэгтэй санхүүгийн зах зээлийн бодлогын талаар уулзлаа 10 цаг 46 мин “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр шинэчилсэн агуулгатайгаар үргэлжилж байна 10 цаг 47 мин Бамбай хоншоорт могойн тоо Улаанбаатар орчимд нэмэгдэж болзошгүй тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав 10 цаг 48 мин Прокурорын байгууллага таван хоногийн хугацаанд 258 хэргийг шүүхэд шилжүүлэв 10 цаг 49 мин Даншиг наадам-Хүрээ цам 2025 наадам нийслэлийн иргэдийн баяр болон өргөжлөө 10 цаг 50 мин 2025 оны эхний 5 сарын экспорт 14.5 хувиар буурчээ 14 цаг 5 мин АНУ Харвардад элсэгч гадаад оюутнуудын визийн мэдүүлгийг дахин хүлээн авна 14 цаг 6 мин Монголын гурван баг Лондонд болох багийн ДАШТ-д оролцоно 14 цаг 7 мин Израил “Мадлин” хөлөг онгоцыг саатуулсныг “Эрх чөлөөний флот” шүүмжилж байна 14 цаг 8 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэлнэ 14 цаг 9 мин Саммер Макинтош 400 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэв 14 цаг 10 мин Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг “AVC Nations Cup” тэмцээнд оролцож байна 14 цаг 11 мин Гал түймэр давамгайлсан 106 удаагийн ослын дуудлага бүртгэгджээ 14 цаг 12 мин
iИх уншсан
Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана
Top