Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэгт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдвараас сэргийлэх вакцины
- I тунд 63,
- II тунд 134,
- нэмэлт сэргээх тунд 1,881 буюу нийт 2,078 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Мөн 2,987 жирэмсэн эх, 12-15 насны 68,271, 16-17 насны 26,902 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.