x

Э.Бат-Үүлийн охин Б.Хулан: Миний аав шиг ховорхон төрсөн зоригтон ийм зүйлд нугардаггүй юм

Хотын дарга асан, баатар Э.Бат-Үүлийн охин Б.Хулан цахим хуудасдаа аавынхаа ажил, үйл хэргийн талаар ийн бичжээ. 

Тэрээр "Олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны төгсгөлд Монгол улсын прокурор аавд минь “Таныг Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл хэргийн чинь төлөө энэ хэрэгт яллаж байна” гэж хэлсэн. Дээрээс ирсэн тушаал биелүүлэгч өрөвдөлтэй тэр хүнд ингэж хэлэхээс өөр үг олдоогүй биз. Учир нь миний аавд, миний ахад хийсэн НЭГ Ч БУРУУ ЗҮЙЛ БАЙХГҮЙ. Миний аав Монгол Улсыг ардчилсан, эрх чөлөөт, тусгаар улс болгон хөгжүүлэх олон жилийн тэмцлийнхээ хугацаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ улсын ардчилал, эрх чөлөөнд халдахыг завдсан хэнтэй ч шудрагаар тэмцсээр ирсэн. Аавын минь хувьд Монгол Улсын хараат бус дархан байдал юунаас ч эрхэм хамгаас үнэ цэнтэй зүйл нь. Гэвч энэ улсын сайн сайхан ирээдүйд занал хийлэгч, ардчиллыг үзэн ядагч, ард түмнийг ядуу тарчиг байдлаар барьцаалан зөвхөн өөрийн атгаг хүслээ гүйцэлтүүлэгч, хомхой шуналт сэтгэлтэй хүмүүс аавыг минь огт хийгээгүй хэргээр гүтгэн доромжилж шоронд хорилоо. Тэдгээр мунхаг хүмүүс аавыг минь шоронд хийснээр санасандаа хүрсэн мэт бодож суугаа байх. Тэгвэл та нарын балчир ухаан дэндүү тэнэг буруу сэтгэж байна даа гэж хэлье. Миний аав шиг ховорхон төрөх зоригтон ийм зүйлд нугардаггүй, хугардаггүй юм шүү. Монголын ардчиллыг өөрийг нь, үр хүүхдийг нь, удам судрыг нь доромжилсны төлөө аав минь та нар шиг новшийн хүмүүсийн нүглийг нүдээр чинь гартал тэмцэх болно. Ардчиллын үнэ цэнийг ойлгож мэдэрсэн ард түмнийг дарангуйлж, эрхшээлдээ байлгаж чадна гэж бодож байгаа бол ядарсан, ядуу энэ хүсэл хэзээ ч биеллээ олж байгаагүйг энэ улсын, энэ дэлхийн түүхээс хараарай.

Амин хувиа бодсон шуналт бузрын хүсэл чинь одоо биелсэн мэт санагдаж сагсуурч байгаа та нарт дахин хэлэхэд үр чинь үлддэг хорвоо шүү. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр энэ бүх хэргийн үнэн нь тодрох болно. Тэр үед та нарын гэм нүгэл ил болж үр удам чинь та нарыг жигшин зэвүүцэж, тэд бүгдийн өмнө толгой гудайн гунигтайгаар амьдрах болно шүү гэдгийг тахир дутуу ухаандаа дахин дахин санаарай.

Миний гэр бүл аавынхаа гэм буруугүйг нотлох хүртэл хуулийг дээдлэн тэмцэх болно. Аавын минь гэм буруугүйг тогтоож, түүнийг цагаатган нэр хүндийг нь сэргээж чадах ХАРААТ БУС, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЛЭГЧ, ШУДАРГА шүүх засаглал энэ улсад байгаа гэдэгт ч эцсээ хүртэл бид итгэх болно.

Амаргүй энэ үед гэр бүлд минь асар их сэтгэлийн тус дэм, урам зориг хайрлаж, дэмжиж, хүндэтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, аавын минь төлөө тэмцэж байгаа сайхан сэтгэлтэй, ухаант олон мянган хүмүүст сэтгэлийн гүнээсээ талархаж байна. ШУДРАГА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛАХ БОЛНО" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 1 цаг 52 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 1 цаг 55 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 1 цаг 57 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 1 цаг 59 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 2 цаг 35 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2 цаг 48 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 2 цаг 52 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 2 цаг 55 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 3 цаг 1 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 3 цаг 11 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 3 цаг 14 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 3 цаг 18 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 3 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 4 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 20 цаг 29 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 20 цаг 31 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 20 цаг 31 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 20 цаг 32 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 20 цаг 33 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 20 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top