АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр болон Америкийн Монгол Судлалын Төвийн гүйцэтгэх захирал М.Болорцэцэг, Монгол Соёлын Тѳвийг үүсгэн байгуулагч, Конгрессын Номын Сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ нар Монгол судлалыг идэвхтэй хѳгжүүлэхтэй холбоотойгоор цахим уулзалтыг хийлээ.
Уулзалтаар АНУ дахь Монгол судлалыг цаашид хэрхэн хөгжүүлэх хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойлсон байна.
Тухайлбал, жил болгон зохион байгуулдаг Монгол Судлалын бага хурлыг нэгдсэн бодлогын хүрээнд 2022 оны эхний хагаст зохион байгуулах, Хойд Америк дахь Монгол Судлалын Номын Сангийн Консерциум буюу АНУ дахь музей болон их сургуулиудын сан хѳмрѳгт байгаа Монгол судлалын өвийг бүртгэлжүүлсэн нэгдсэн системийг бий болгох, Хойд Америк дахь Монголын соёлын өвийн нэвтэрхий толь бичгийг боловсруулж гаргах зэрэг тодорхой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд дараагийн удаагийн цахим хурлыг улам өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр тохиролцжээ.