x

Хилээр алт зөөсөн гэх АТГ-ын мөрдөгчийг ажлаас нь халжээ

АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

"АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.

Бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл тодруулгыг өгье. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны арваннэгдүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч “С” нь байрныхаа танил ах “П” гэгчтэй тааралдсан байна. Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон.

Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Гар тээшний эзэн “П” нь гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ мөрдөгч “С”-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл. Ингээд гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна" гэлээ.

-Мөрдөгч нар гэж бичээд байгаа шүү дээ. Хэд хэдэн хүн хамжиж оролцсон юм биш үү?

-Үгүй. Манай мөрдөгч нар сургалтад оролцон, албан ажлаар зорчиж байсан. Бусад мөрдөгчийн хувьд уг асуудалд ямар ч хамаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. Татвараас зайлсхийсэн үйлдэлдээ иргэн “П” нь 33.7 сая төгрөгийн нөхөн татвар төлсөн байна. Энэ нь цэвэршүүлээгүй алт биш, харин гоёл чимэглэлийн бизнес эрхэлдэг тухайн иргэний Турк улсаас авч явсан монетон болон мөнгөн эдлэлүүд байсан.

-Мөрдөгч С-д хариуцлага тооцох уу?

-Хариуцлага тооцсон. Авлигатай тэмцэх газрын дотоод хяналтын нэгжээс албаны шалгалтыг явуулан өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж, байгууллага албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, албаны нэр хүндэд харшилсан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэн мөрдөгч “С”-ийг ажлаас нь халж, төрийн албанаас чөлөөлсөн.

Цаашид албан ажлаар болон хувийн шугамаар гадаад, дотоодод зорчихдоо бусдын эд зүйл, дайвар авахгүй байх, танил хүмүүсийн гуйлт хүсэлтээс татгалзах, сахилга ёс зүйн дүрэм зааврыг чанд мөрдөж байх анхааруулга үүргийг нийт албан хаагч нарт өгөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 4 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 5 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top