Нийслэлийн иргэд шинэ он гарах мөчийг төв талбайд өнгөрүүлдэг уламжлалтай. Гэвч Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулаагүй билээ. Энэ жилийн хувьд ч мөн төв талбайд олныг хамарсан баярын үйл ажиллагаа хийхгүй гэдгийг мэдээллээ.
Мөн ДЭМБ-аас коронавирусийн шинэ омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр ёслолын арга хэмжээнээс татгалзахыг уриалж байгаа юм.
Шинэ жилийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байгаа ч нийслэлчүүдийн сүлд модыг төв талбайд зассан байгаа.