x

Түүх, соёлын үл хөдлөх 144 өвийг дүүргийн хамгаалалтад авна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ. 

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ.

Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан байна. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Гангамөрөн “Эдгээр түүх  соёлын дурсгалуудад сэргээн засварлах шаардлагатай өв олон байна. Тиймээс сэргээн засварлах ажил, цаашид соёлын өвийг авч явах менежментэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Мөн Төлөөлөгч Т.Отгонболд “Соёлын өвийг хамгаалалтад авахаас гадна үүгээр дамжуулан нийслэл хот орлого олдог байх боломжийг нь нээж өгөх шаардлагатай. Мөн залуучуудад соёлын өвийг таниулах, ойлгуулах ажил чухал байна. Энэ чиглэлд мэргэжлийн байгууллагууд нь анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороон дарга, Төлөөлөгч П.Наранбаяр “Хорооны гишүүдийн саналыг дэмжиж байна. Миний хувьд соёлын өвийн байршил, эзэмшил, зэрэглэлийг тодорхой болгож, тогтоолын төсөлд нэг бүрчлэн суулгаж өгөх саналтай байна” гэсэн юм.

Уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хороо дэмжлээ. Ээлжит  XII хуралдаан энэ сарын 24-ний өдөр болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 5 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 6 цаг 26 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top