x

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын дэвтрээ биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болсон

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн. Нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдсэн.

Иргэд daatguulagch.ndaatgal.mn сайтаар нэвтэрч энэ үйлчилгээг авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн бол лист авдаг. Үүнийг Эрүүл мэндийн яамтай хамтран ирэх оны нэгдүгээр сард багтаан улс даяар нэвтрүүлнэ. Листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ олголтыг 56 мянган иргэнд илүү олгосон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Засаг даргын Тамгын газраас үнэмлэх тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол E-Mongolia системээс авах, эсвэл өөрийн төлөөллийн хүнээ илгээх боломж бүрдсэн. Цахим яам хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 26 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 32 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 31 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 16 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 49 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 56 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 31 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top