x

"Иргэд аливаа төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй"

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулж байгаатай холбогдуулан 2020 оноос эхлэн нийслэлд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг QR код хөрвүүлэгч ашиглан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж байгаа.

Мөн худалдан авах ажиллагааны зохих сургалтад суусан иргэд төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болсон.

Тодруулбал, Сангийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 30-ны 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам”-д энэ талаар тусгажээ. Тус журамд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулах үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, түүний бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй иргэнийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах тухай заасан байна.

Мөн уг журмын 1.3-д “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох журамд заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдан, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн нэгдсэн санг хөтөлж, худалдан авах ажиллагааны цахим системд байршуулна” гэж заажээ.

Энэ талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “НИТХ-аар нийслэлийн 2022 оны төсвийг баталсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой. Үүний дагуу нэг их наяд 374 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 281 төсөл, арга хэмжээний мэдээллийг www.ulaanbaatar.mnwww.ub-procurement.mn болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлж байгаа. Энэ талаар сонирхсон хүн бүхэнд мэдэх эрх болоод боломж нь нээлттэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер, сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллах ёстой. Иймд худалдан авах ажиллагааны зохих сургалтад хамрагдсан, энэ талаар сонирхсон иргэд тус 281 төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 5 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 6 цаг 25 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top