x

Нийтийн бие засах газрын загвар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн бие засах газар иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 22 байршилд үйл ажиллагаа явуулдаг.

Тухайлбал, Сүхбаатарын талбай, МУБИС-ийн баруун талын цэцэрлэгт хүрээлэн гэхчлэн газруудад нийтийн бие засах газрыг байршуулсан. Эдгээр газрын цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар хариуцан ажилладаг. Хот хөгжихийн хэрээр нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлага тулгардаг.

Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто зогсоолын дэргэд болон Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайн автобусны буудалд нийтийн бие засах газрыг шинээр байгуулсан.

Ирэх оноос эхлэн нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зураг төслийн байгууллага, архитектор болоод оюутан, залуус, олон нийтийн дунд нийтийн бие засах газрын зураг төслийн уралдаан зарлаад байна. Зураг төслийг арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан зураг төслийн хүрээнд ирэх онд шинэлэг нийтийн бие засах газрыг байгуулах юм. Зураг төсөл нь хэд хэдэн загвартай байж болно. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах, автобусны эцсийн буудлуудад байршуулах, тээврийн товчоод дээр байршуулах, Туул, Сэлбэ гол дагуу нийтийн амралтын бүс болон гэр хороолол, зуслангийн бүсэд байршуулах  нийтийн бие засах газрын загвар зураг гэсэн таван үндсэн төрлөөр шалгаруулалт явуулах юм. Уралдааны материалыг Хангарди ордны 609 тоотод хүлээн авч буй бөгөөд уралдаанд идэвхтэй оролцож, хотын хөгжилд хувь нэмэр оруулахыг иргэд олон нийт, мэргэжилтнүүдийг уриалж байна.

Хотын хэмжээнд нийтийн бие засах газар 22 байршилд байгаа нь хүрэлцээгүйн дээр 08:00-18:00 цагт ажиллаж буй нь  оновчтой шийдэл биш гэж үзэж буй учраас 2022 оноос эхлэн нийтийн бие засах газрыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, зарим байршилд 00:00 цаг хүртэл нийтэд үйлчилдэг байхаар төлөвлөн ажиллаж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 5 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 6 цаг 27 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top