x

“Чингис хаан” музей ОХУ-ын “Эрмитаж” музейтэй хамтран ажиллана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд явсан Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовнатай уулзаж, хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр үзэглэсэн байна.

Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тусгаж хоёр талын хөгжим, театр, бүжиг, тэр дундаа балетын урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохирчээ.

Мөн дүрслэх урлагийн, номын сангийн, музейн, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчин, мөн салбарт бэлтгэгдэж байгаа оюутан залуусыг дэмжих зэрэг асуудлыг хамтран ажиллах хөтөлбөрт тусгасан юм.

Ингэснээр хоёр улсын Соёлын яамны харьяа “Чингис хаан” музей, “Эрмитаж” музей, хоёр улсын номын сангууд зэрэг байгууллагууд хоорондоо хөндлөнгийн шат дамжлагагүйгээр шууд харилцах, яам хооронд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг тухай бүрд шийдвэрлэх боломжтой болж байна.

Уулзалтад, ОХУ-ын талаас Соёлын орлогч сайд А.Ю.Манилова, Музей, гадаад харилцааны газрын Олон улсын соёлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.А.Кузнецов, тус хэлтсийн зөвлөх И.В.Мулин нар оролцжээ.

Эх сурвалж: Соёлын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 42 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 47 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 17 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 19 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 24 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 39 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 8 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 23 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 8 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 41 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 47 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 23 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 36 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top