Өчигдөр цахим орчинд нийтийн тээвэр дотор жирэмсэн эмэгтэй рүү орилж, хутга барин дайрч, сүрдүүлж буй бичлэг цацагдсан билээ.
Тэгвэл тухайн этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.