x

Б.Мөнхжаргал: Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг

Нийслэл хотын зам талбайг цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байлгах гэж хичээн ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа гулгаанаас хамгаалах тусгай бодис болон давс цацдаг. Дүүргүүд мөн өөрсдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд давс, тусгай бодис нөөцөлсөн. Дүүргүүдийн хувьд нөөцөлсөн бодис, давсаа өөрсдийн нутаг дэвсгэрийн орон сууц, гэр хорооллын туслах замуудад цацдаг. УБЗАА-ны тухайд нийтийн эзэмшлийн томоохон магистрал замууд, зуслангийн болон алслагдмал замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.

Зам талбайн цас мөсийг цэвэрлэхэд яалт ч үгүй гар ажиллагаа орж байгаа. Гар ажиллагааг багасгаж, автомат болон техникжүүлсэн ажиллагаанд шилжих шаардлагыг гүйцэтгэгч байгууллагад тавьдаг. Хот тохижилтын газар болон дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад цас цэвэрлэх тоног төхөөрөмжийг төсвөөс авч өгч байгаа.

Алслагдмал замын цэвэрлэгээг хувийн хэвшлийн компанитай гэрээ хийн хариуцуулсан. Тэдгээр хувийн байгууллагуудын тоног төхөөрөмж,  техник хэрэгсэл стандарт шаардлага хангасан, автоматаар давс, бодисоо цацдаг, замаа автоматаар шүүрдээд  соруулчихдаг. Цас орж байх үед үлээлгэх төхөөрөмжийг суурилуулдаг болсон байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд төсвөөс хамааралтай учир багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Гэхдээ бид жил ирэх тусам машин, техникийн парк шинэчлэлийг бага багаар хийж, аль болох механикжиж, техникжүүлэхээр ажиллаж байна.

-Халтиргаа гулгаа үүсэх үеэр ажиллах хүчний тоог нэмдэг үү?

-Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг. Эдгээр хүмүүс зуны улиралд ногоон байгууламжийн арчилгааг хийдэг. Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг. Нэг үйлчлэгч өдөрт  10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Цас орж буй үед гараар шүүрдэх бус, автоматаар үлээлгэх төхөөрөмж ашигладаг болж байгаа. Олон газар энэхүү төхөөрөмжийг авч байна.

-Аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ууд гадна талбайнхаа цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Өвлийн улиралд хүмүүсийг халтирч унахаас сэргийлж, эргэн тойрны 50 метр хүртэлх зам талбайг цас мөсгүй байлгах үүрэгтэй. ААНБ-ууд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-НИТХ-аас баталсан журамд энэ тухай тодорхой заасан. ААНБ-ууд гадна орчны 50 метр хүртэлх талбайг хариуцаж цэвэрлэнэ гэж тодорхой заасан төдийгүй талбайн  хэмжээг зурагт буулган,  гэрээгээр баталгаажуулж өгдөг. 50 метр хүртэлх талбай гэхээр тухай байгууллагын гадна талбай 5-10, 20-30 метр байж болно шүү дээ. ААНБ-ууд гэрээнд заасан талбайнхаа хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй зуны улиралд шарилж, лууль ургавал зулгаах, өвөлдөө бол цас мөсийг цэвэрлэх үүргийг гэрээгээр хүлээдэг гэсэн үг.

Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах зүйл заалт бий. Гэхдээ бид торгох шийтгэхээс аль болох зайлсхийдэг.  Ихэнх ААНБ-ууд санаачилгаараа цэвэрлэгээ хийж хэвшсэн. Цэвэрлэгээ хийгээгүй газруудад хороодын олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар шаардлага тавьж ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 5 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 6 цаг 23 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top