Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсанд Оросын хөлбөмбөгийн Спартак Москва клубээс эмгэнэл илэрхийлжээ.
Спартак Москва клуб албан ёсны твиттер хуудсандаа "Үүнийг сонсоход үнэхээр харамсалтай байна. Түүний найз нөхөд, гэр бүл болон дэмжигчидтэй бид хамт. Биднийг олон жил дэмжсэнд маш их талархаж байна" хэмээжээ.