x

Б.Бямбадорж: Нийслэл хот шар бүсэд шилжихэд ойрхон байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн шуурхайн үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.

Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа хэлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ.

Тэрээр "Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн орны ачаалал буурч, эргэлт сайжирсан тул хувийн эмнэлгүүдэд дэлгэсэн орыг буулгаж, хэвийн горимд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 28.1 хувь, зорилтот бүлгийн 39.1 хувь, 18-аас дээш насны хүн амын 44  хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бий" гэлээ.

Үүний дараа дүүргүүдийн удирдлагууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн тухайд төрийн байгууллагууд, тэр дундаа цэцэрлэгийн багш нарын 88 хувь, сургуулийн багш, ажилчдын 68 хувь нь нэмэлт III тунд хамрагдаад байгаа бол Баянзүрх дүүрэгт зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан байна. Чингэлтэй дүүрэгт өдөртөө 400-900 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэдийн 33 хувь нь, зорилтот бүлгийн 44 хувь нь нэмэлт тун хийлгэж, Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 хувийн хамрагдалттай байна.

Харин Баянгол дүүрэгт 52.1 хувьд хүржээ. Тус дүүргийнхэн “Хархорин”, “Барс” худалдааны төв зэрэг олны хөл ихтэй газруудад  дархлаажуулалтын баг ажиллуулсан нь үр дүнд хүрсэн гэдгийг онцлов.

Алслагдсан гурван дүүргийн тухайд нэмэлт дархлаажуулалт 50 хувьд хараахан хүрээгүй байна. Налайх дүүргийн иргэдийн 94 хувь нь бүрэн тунд хамрагдсан бол нэмэлт тунг хүн амын 46 хувь нь л хийлгэжээ. Тус дүүргийн төрийн  байгууллагын ажилтнуудын 95 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. Багануур дүүрэгт бүрэн тун 96 хувь, нэмэлт тун 45.6 хувьтай байгаа бол Багахангай дүүргийн тухайд бүрэн тун 80 гаруй хувьтай, нэмэлт тун 40 гаруй хувьтай байгаа аж.  Иргэдийн дунд нэмэлт тунгийн үйлчилгээний талаар буруу ташаа ойлголт түгээмэл байгааг дүүргүүдийн Засаг дарга нар хэлж байлаа. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын зүгээс  нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчилбэл дархлаажуулалтын хувь нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан.

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн ажил, амьдрал хэвийн горимд шилжихэд тун ойрхон байгааг онцлоод, дүүргүүд энэ долоо хоногтоо багтан нэмэлт тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэх хэрэгтэйг тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 5 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 7 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top