x

Иргэдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ

Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хэд хэдэн чиглэлээр шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил, дутагдлыг гаргасан байна.

Мөн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, асуудлыг нягтлан судалж, шалтгаан нөхцөлийг тодруулдаггүй, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж, эцэслэн шийдвэрлэдэггүй, төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг зэрэг зөрчил илрэв.

Түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн дутагдлыг илрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил хангалтгүй байна. 

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр дээрх гурван байгууллагад шаардлага тавьсан юм.

Тухайлбал,

  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн мөрдөж ажиллах,

  • Зарим чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээг хэтрүүлэхгүй байх,

  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй ажилд тавих хяналтыг сайжруулах,

  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хүндрэл чирэгдлийг багасгах,

  • Үйлчилгээний хүсэлтийн шат дамжлагыг бууруулах,

  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээг хийж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг чиглэлээр шаардлага тавин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 40 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top