x

"Хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багассан" гэв

Холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гариг бүр тогтмол мэдээлэл өгч байгаа билээ. 

Өнгөрсөн долоо хоногт хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багассан үзүүлэлттэй гарчээ.

Агаарын чанарын индекс Нэгдүгээр хороолол, Хайлааст, Толгойт, Таван буудал, Зуун айл орчимд бохирдолтой түвшинд гарсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо, хяналтын цэгүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллажээ.

Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн, 10 тонн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцад буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. 

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “2020, 2021 онд нийт 6300 шуудай сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэх зөрчил илэрсэн. Иймд Эрчим хүчний яам, НЗДТГ, “Таван толгой түлш” ХХК,  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтыг хийж байна” хэмээв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Угаарын эрсдэлд өртөж буй айл өрхийн 95 хувь нь стандарт бус зуухтай байсан судалгаа гарсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангахад болон галлагааны улиралд стандарт зуух хэрэглэхийг зөвлөж байна. 2021 оны Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан шахмал түлшийг болон тус бүсэд орж буй зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах зохицуулалтыг оруулсан.

Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд саадгүй хүргэхэд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар өндөрлөг, алслагдмал цэгийн борлуулалтыг нэмэх, түлшний өдөр тутмын хангалтыг сайжруулах, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэв.

НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалт хийж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс хоёр дээж, мидлингээс нэг дээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах дундын агууламжаас хоёр дээш авч, лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж байна” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн 24 цагийн байдлаар манай компани 2725 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Нийт 600 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Угаарын хийн хордлогын есөн дуудлага ирсэн. Тэдгээрийн угаарын хийнд хордсон шалтгааныг судлахад найм нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан гэсэн шалтгаантай байна. Иймд зуух болон яндангийн битүүмжийг сайн хангах хэрэгтэй.

Мөн “Таван толгой түлш” ХХК айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Эдгээр дамжуулагчаас өнгөрсөн долоо хоног угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. “Таван толгой түлш” ХХК-ийн хангамжийн баазаар дамжуулан иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авах ажлыг энэ лхагва гарагаас албан ёсоор хэрэгжүүлнэ. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж хангамжийн баазуудад хураана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 42 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top