БНХАУ-ын Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа нэвтрүүлэхээр хоёр тал тохиролцсонбилээ. Мөн Арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн ачаа тээвэр нэвтрүүлэхээр болсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлсэн.
Эрээн Замын-Үүдийн хилийг Аравдугаар сарын 14-ний өдөр хаахад хоёр улсын хилийн хоорондын бүсэд байсан буюу Хятадын гаалийн хашаанд хүрээгүй 20 гаруй машин гацжээ.
Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх шийдвэр гарсантай холбоотой Эрээний талаас 16 суудлын машин, 10 хүнд машин механизм оруулж ирснийг Арванхоёрдугаар сарын 11-ний шөнөд нь Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн байна.
Харин Хятадын талд ачаатайгаа гацсан 150 машиныг өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж эхлэх юм байна.
Үүний дараа чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх ажлыг эхлэх юм байна.