x

Д.Наранбаатар: Нэмэлт тун омикрон хувилбарыг саармагжуулж чадна

“Оном" сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар цар тахлын нөхцөл байдал болон омикрон хувилбарыг нэмэлт тун саармагжуулж чадаж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Эрдэм, шинжилгээнд судлагдаагүй юм хийхдээ бид нар голцуу алдаад байгаа юм. Судалгаатай, шинжилгээтэй бодож боловсруулсан зүйл ерөнхийдөө онодог. Цар тахал дуусаагүй байна. Омикрон хувилбар илүү халдвартай, дархлааг тойрон гарах чадвартай. Халдвар авсан хүн дахиад халдвар авч байгаа. Иргэдэд сүргийн дархлаа тогтож байгаа учраас халдварын тохиолдол буурч байна. Вакцин бол өвчлөл, нас баралтаас хамгаалж байгаа. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ковид-19 вакцины үр нөлөө, урвал үүсгэх болон дархлаа тогтоох чанарыг үнэлэх  олон улсын судалгааг “Оном” сангийн эрдэмтэн, судлаачид хийхээр болсон.

Уг судалгаагааны арга зүйг ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулсан боловч судалгааны ажилд тавигдах шаардлагаар бичиж ирүүлнэ үү хэмээн буцаасан. Дэлхийн хэмжээнд 8-9 улс уг судалгааны ажлыг хийхээр болсны нэг нь манай улс. Манай улс мянган иргэдийг судалгаанд хамруулна. Манайх шиг олон төрлийн вакцин тариулж, нэмэлт тунгаар өөр вакцин тариулж байгаа улс дэлхийд байхгүй. Урт хугацаандаа 2 сараас 2 жилийн дараа дархлаа тогтоц хэр байгааг судлана нь гэсэн үг.

Өнөөдөр дэлхийн хэвлэлд юу гарч байна. Файзер вакцины гурван тунтай хүн бол сайн хариу урвал үзүүлж, Омикроныг саармагжуулж чадаж байна гэж мэдээллүүд гараад эхэлж байна.

Тэгтэл бид нар Синофармын II тун ажиллаж байгаа хүндээ бол ойролцоогоор Файзер нэг тунтай тэнцүү байгаа байхгүй юу. Тэгээд нэмээд дээр нь нэг Файзерын тун хийлгэсэн. Өвдөөгүй хүн бол II тунтай гэсэн үг. Файзерын II тунтай бол Омикроныг саармагжуулж чадахгүй үр дүнтэй харагдаж байна. Гэтэл зарим хүмүүс энэ хоёрын дунд өвдчихсөн. Ерөнхийдөө бол өвдөөд дахиад нэг тун авчихсан гэсэн үг. Тэр хүмүүс 4 тунтай болчихсон гэсэн үг. Синофармын 2 тун маань нэг тунтай тэнцүү, дээр нь өвдчихөөр нэг тун, дахиад нэмэлт Файзерын тун. Дээрээс нь хугацаанаас бас хамаарна нь. 3 долоо хоногийн дараа хийлгэвэл үр дүн муутай. 3 сарын дараа хийлгэвэл илүү сайн үр дүнтэй. Энэ хүмүүс маань Омикронд хэр сайн байх нь уу энэнийг бид нар хурдан олж мэдэх хэрэгтэй байна. Тэрнээс хамаараад бид нар ямар арга хэмжээ авах юм. Дахиад хилээ хаах юм уу. Бид нарын бодож байгаа тактик бол Омикроны тархалтын шуурга хурдхан шиг ороод ирэх юм бол жишээлбэл, ирэх 5, 6 дугаар сард орж ирэх юм бол өвдсөн хүмүүс маань дархлаа тогтоц буурчихсан байх үед орж ирвэл одоо энэ Европт болж байгаа Дельтагийн шуурга шиг нас баралт ихэснэ. Хурдан ороод ирвэл дархлаа тогтоц өндөр байгаа үед өөрсдөө дахиад нэг дархлааны системээ сэргээж өгөөд шуурга яваад өнгөрчихвөл бас нэг боломжтой. Тэгэхээр энэ бүгдээс хамаараад бид нар ямар стратеги барих, юу хийх вэ гэдэг нь тодорхойлогдох гээд байгаа юм.

Ихэнх нь бид нар 9, 10 дугаар сард өвдсөн. Тэгэхээр 12 дугаар сарын сүүл гэхээр 3 сар болж байгаа юм. Дархлаа сэргээх тунгаа хийлгэчихлээ. Тэр сэргээлт хамгийн багадаа 10 хоног, нэг, хоёр, гурван сар болоход хамгийн сайн түвшиндээ ирж байгаа. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын бүх шинжлэх ухааны судалгаануудыг товчлоод гаргадаг тэр дээр юу маш тодорхой болсон зүйл бол. Вакцинаар үүсгэгдэж байгаа эсрэг биет болоод өвчлөөд эдгэрсэн эсрэг биетийн концентрац өндөр байх тусмаа нас баралт, хүндрэлээс хамгаалж байгаа. Тэгэхээр бид нар үүнд бэлтгэлээ хангаж, хийж байх ёстой. Манай ард иргэд ухаантай, юманд их прагматик ханддаг тул нэмэлт тунд хамрагдах байх. Сүүлийн үед хамрагдалтын тоо өсөөд байгаа. Тэгэхээр энэ бол зөв бэлтгэл болно. Хэзээ ерөнхийдөө бид нар хяналтыг юугаар тавих хэрэгтэй байна вэ гэхээр, жишээлбэл, нэг сайн хяналтын жишээ бол Төв цэвэрлэх байгууламж дээр орж ирж байгаа бохирын уснаас дээж аваад SARS COVID-ын концентрацыг тодорхойлж байх хэрэгтэй. Энэ бол хүн болгоноос дээж авахгүйгээр одоо бол нэг хаалга шинжилгээ хийдэг үе нь өнгөрчихөөд байна. Их бага байх үед тийм юм хийх боломжтой байсан. Одоо бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр бохирын уснаас хяналтуудаа хийж байх хэрэгтэй. Бохирын усанд илрээд гараад ирэхэд 14 хоногийн дараа өвчлөл нь ихсэж эхэлдэг. Тэгэхээр ирж байгаа шуургыг түрүүлээд мэдэх арга чинь бохирын усны хяналт" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 42 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top