x

"Монгол, Оросын бараа эргэлт хамгийн дээд түүхэн хэмжээнд хүрэх боломжтой"

Монгол, Оросын 30 компанийн 40 орчим төлөөлөл “Россотрудничество” агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом”-д болж байгаа Олон улсын “Азийн хаалга”  олон талт үзэсгэлэнд оролцож байна. 

“Азийн хаалга”  үзэсгэлэн 2010 оноос зохион байгуулагдаж байгаа энэ юм. Уг арга хэмжээнд хоёр орны бага, дунд бизнесийн хүрээний төлөөлөл оролцож байна. Тодруулбал,  Оросын талаас уг үзэсгэлэнд Өвөр Байгалийн хязгаар, Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү муж зэрэг гурван бүсээс оролцож байгаа юм. Тус чуулганы явцад хоёр орны оролцогчид хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж харилцаа тогтоодог бөгөөд энэ төрлийн харилцаа нь олон улсын худалдааны харилцааны хөгжилд түлхэц өгдөг сайн талтай. Тухайлбал, “Азийн хаалга”  арга хэмжээ зохион байгуулагдсан 11 жилийн хугацаанд Монгол, Оросын бага, дунд бизнесийн хүрээний 1000 үйлдвэр бизнес харилцаа тогтоосон билээ.

Энэ жилийн үзэсгэлэнг Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан  зохион байгуулж байгаа юм.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев “Оросын бага, дунд бизнесийг Монголын зах зээлд хийгээд буцах чиглэлд түгээн дэлгэрүүлэх нь эдийн засгийн анхаарвал зохих салбар юм. “Россотрудничество” агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоёр орны бараа эргэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий арга хэмжээг ямагт дэмжиж ирсэн. Тухайлбал, жил бүр явагддаг “Азийн хаалга” үзэсгэлэнг нэрлэж болно. Энэ нь Орос-Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх сайхан боломж юм. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд илүү анхаарал тавих хэрэгтэй” гэлээ.

Дэлхий дахинд хүчээ авсан коронавирусын цар тахлын улмаас хоёр орны бараа эргэлтийн хувь хэмжээ буурсан юм. Тиймээс экспорт, импортын хэмжээг өсгөн нэмэгдүүлэх шаардлага нэгэнт тулгарч улмаар 2021 онд амжилттай болж байгаа аж. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч  Максим Васильев “Энэ жилийн бараа эргэлт түүхэндээ хамгийн их хэмжээнд хүрэх боломжтой боллоо. Тодруулбал, 1.7-1,8 тэрбум долларт хүрч болохоор байна” гэж хэлэв.

Ташрамд дуулгахад, Олон улсын “Азийн хаалга” олон талт үзэсгэлэн энэ сарын 14-ийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэгчдийн "Орос-Монгол: Хил орчмын хамтын ажиллагаа" бизнес-чуулга уулзалт,  Одон орны дуран Улаанбаатар дахь “Русский дом”-ийн гадаад талбайд байрлуулах (энэ сарын 13-ныг дуустал од гаригийг харах боломж хэн бүхэнд нээлттэй), “Цагийн урсгалаар шалгарсан найрамдал” Монгол, ОХУ-ын залуу зураачдын үзэсгэлэн-уралдаан, “Монгол, ОХУ зураачдын найрамдал, хамтын ажиллагааны тухай хосгүй нэгэн бүтээл “Зуун ба өнө мөнх”  номын танилцуулга зэрэг арга хэмжээ болох юм гэж Улаанбаатар дахь “Русский дом” мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top