x

ОУВС-аас ковидын үеийн хандив, тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнах шаардлагатайг анхааруулав

-Аудитын шалгалтаар эрүүл мэндийн байгууллагуудад зөрчил илэрчээ-

Олон улсын валютын сан Монгол Улстай зөвлөлдөх уулзалт хийж, эдийн засгийн үнэлгээ хийх үеэр ковидын үеийн хандив тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнахыг Засгийн газарт зөвлөсөн байна. Чингэхдээ ковидтой холбоотой зардлын аудитын бүрэн тайланг нийтлэхийн чухлыг онцлон тэмдэглэж, үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй байгааг анхааруулжээ.

Дээрх асуудлыг хөндөн “Фиделитас Партнерс" хуулийн фирм Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын дэмжлэгтэйгээр “Эрхээ эдэлье” аяныг зохион байгуулсан бөгөөд эл мэдээллийг ил тод болгох, иргэдийн мэдэх эрхийг хангахаар стратегийн өмгөөллийн төслийг хэрэгжүүлж, аяны үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл гарган, иргэдийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд ХҮЭК-ын гишүүний шаардлага гарсан билээ.

Цар тахалтай нүүр тулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, хандив тусламжийн зарцуулалт болон шилэн дансны мэдээллүүдийг хуулийн дагуу албан ёсны сайтад байрлуулах ёстой ч Засгийн газар, УОК, ХӨСҮТ тэргүүтэй төрийн байгууллагуудын аль нь ч эл үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа юм.

Тухайлбал, Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад  Ковид-19 цар тахалтай холбоотой ЭМЯ-ны бэлтгэсэн хөрөнгийн өртөг, бүртгэл зарцуулалтыг үнэн зөв бүртгээгүй, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, улаан бүсэд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин хөлс, нэмэгдэл, илүү цагийн ажлын хөлсийг бодитой тооцдоггүй нийтлэг алдаа зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн 2021 оны эхний хагас жилийн тайлангаар төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив тусламж 31.55 тэрбум төгрөг байхад шилэн дансанд 391.2 сая төгрөгийн хандив тусламжийн талаарх мэдээлэл тусгагдсан бөгөөд ЭМЯ 2020 оны хагас жилийн тайлангаа бүтэн жилийн тайлангаар давтан оруулсан зэрэг зөрүүтэй мэдээллүүд байгаа юм. Энэ мэтчилэн хандив тусламжийн нийт дүн бүртгэл, зарцуулалт иргэдийн мэдэх эрхийг илтэд зөрчсөн, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг алдагдуулсан, замбараагүй, дутуу дулимаг тайлан мэдээлэлтэй байгаа нь харамсалтай.

Ямартай ч дотоодын хуулийн фирм хагас жил орчмын хугацаанд идэвхжүүлэн ажиллаж байгаа энэхүү санаачлагыг Олон Улсын Валютын Сан ч засгийн газарт ирүүлсэн албан ёсны зөвлөмждөө тусгаж, хэрэгжүүлэхийг зөвлөөд байна.



iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 38 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top