x

Халтиргаа гулгаатай талбай, өгсүүр замуудад давс, бодис цацаж байна

Өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн цас орж, нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд цасан бүрхүүл тогтсон тул Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн  зам талбайн үйлчлэгч нар ажилдаа эртлэн гараад байна.

Өнөөдөр зам талбайн 816 үйлчлэгч тусгай зориулалтын 68 машин техниктэй ажиллаж, 08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давсыг зам, талбайд цацаад буй.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас тусгай зориулалтын 42 автомашин, техник гаргаж, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна. Тодруулбал, давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн 11 автомашин, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн нэг машинтай  ажиллаж байгаа юм.  Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 14 машиныг цас цэвэрлэгээнд гаргажээ. Мөн бага оврын шүүрт 16  автомашин  явган хүний зам, талбай, авто замын нуух цэвэрлэж байна.  

Хот тохижилтын газрынхан Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Туннел, Дорж, Наадамчид, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасбаатарын гудамж, Зайсангийн гудамжинд 57 тонн бодис зарцуулжээ.

Харин Баянзүрх дүүргийнхэн  805-р анги, Дарь эхийн замд нэг тонн давс, Цагаан даваа, Алтан-Өлгийн хойд хэсгийн өгсүүр замд гурван  тонн давс, Хан-Уул дүүрэгт  “Охь мандал” ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10 тонн давс цацсан байна.

Чингэлтэй дүүргийн ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн таван автомашин, хог, цас сорох зориулалттай шүүртэй хоёр машин гарган ажиллаж, Хөшигийн хөндийн хурдны зам болон Налайхын замд тус бүр 10 тонн давс цацаж, халтиргаанаас хамгаалжээ. Тус дүүргийн ажилчид Цэцэг төвийн уулзвараас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замууд,  Өвөр гүнтийн зуслан чиглэлд  камаз автомашинаар давс цацан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Хөтөл чиглэл, “Грейт роүд” ХХК Моносын уулзвараас Хүй долоон хүртэлх замд таван тонн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд зургаан тонн бодис цацжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 7 цаг 41 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top