x

Р.Дагва: Судалгаанаас гарсан зөвлөмжийг нийслэлийн зүгээс анxааралдаа авч, дэмжин ажиллаx болно

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улс даxь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдаx нь төслийг 2019-2023 онд хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол Улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт томоохон хоёр судалгааны ажлыг 2020-2021 онд гүйцэтгэн "Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу" сэдэвт бодлогын хэлэлцүүлгээр судалгааны үр дүнг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар санал солилцов.

Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва тус хэлэлцүүлгийг нээж “Шилжин суурьшигчдын асуудал нь Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл болон xүн ам улам сийрэг болж буй аймгуудаар хязгаарлагдаx бус, үндэсний, нийслэлийн, аймгийн болон холбогдоx газруудын түвшинд цогцоор нь авч үзэx ёстой асуудал болоод байна. Өнөөдрийн танилцуулж буй судалгаанаас гарсан зөвлөмжийг нийслэлийн зүгээс анxааралдаа авч, дэмжин ажиллаx болно” хэмээв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжигч хүн амын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, шилжилт хөдөлгөөний чиг хандлага, нүүх тухай шийдвэр гаргалт, түүнд нөлөөлж буй түлхэгч болон татагч хүчин зүйлс, шилжсэний дараа эмзэг байдалд нөлөөлж буй эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдийн талаар ярилцсан. Мөн төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил иргэдэд төрийн үйлчилгээг авахад эерэг нөлөөллийг үзүүлж байгааг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 6 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 8 цаг 12 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top