x

"Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд"

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээг улирал бүрд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс  зэрэг байгууллага хамтран ажиллажээ.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ. 2020 онд 63 хүүхэд хараа хяналтгүй байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг хүүхэд хараа хяналтгүй гэж бүртгэгдсэн байна. Энэ нь хараа хяналтгүй хүүхдүүдийг гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, эргэн нэгтгэхдээ хууль, эрх зүйн зөвлөмж, мэдээлэл өгч, зарим тохиолдолд торгох зэрэг арга хэмжээ авсан нь нөлөөлжээ.

Мөн нийслэлийн хэмжээнд 132 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарсан байна.

Түүнчлэн Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээнд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор нийт 2780 хүнд 19.952 хоногийн аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээг үзүүлжээ.  Үйлчилгээ авсан иргэдийн 74.3 хувь нь хүүхэд байна. Түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авсан хүмүүсийн 30 хувьд нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 208 хүүхдийг цахим хичээлд хамруулж, 13 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 866 иргэнийг гэр бүлд нь нэгтгэсэн байна. 2020 онд  нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан бол  2021 онд Баянгол, Налайх дүүрэгт түр хамгаалах байрыг байгуулаад байна. 2022-2023 онд хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрыг барихаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 6 цаг 21 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 6 цаг 23 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 6 цаг 26 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 6 цаг 28 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 6 цаг 29 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 7 цаг 59 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 8 цаг 0 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 8 цаг 1 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 8 цаг 5 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 8 цаг 21 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 8 цаг 47 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 8 цаг 49 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 9 цаг 4 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 9 цаг 49 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 13 цаг 22 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 13 цаг 25 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 13 цаг 27 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 13 цаг 29 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 14 цаг 4 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 14 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top