Улаанбаатар хотод өнөөдөр 173 суурин, 20 явуулын, 14 түр цэгт 209 багийн 929 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Мөн томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, Их, дээд сургуулиудад 20 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.4 хувьтай байна.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.