x

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Эдгээр  асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод  намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм.

Санал дүгнэлтийг намын бүлгийн болон хороодын дарга нар уншиж танилцуулан, нийт төлөөлөгчдөөр хэлэлцүүлж, санал тус бүрээр санал хураалаа.

Үндсэн долоон бүлэг, 22 тэргүүлэх зорилт бүхий “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталлаа. Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг урьд өмнө боловсруулж байгаагүй бөгөөд энэ жил анх удаа боловсруулан батлуулж байгаагаараа онцлог юм.  

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн Нийслэлийн ИТХ-ын тогтоол гарч, 2022 оны төсвийг баталлаа.  Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн  482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлав. Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан.

Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,829,442.2 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгосон юм.

Мөн төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706,305,570.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,612,300.0 мянган төгрөг, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54,004,580.3 мянган төгрөгөөр тус тус баталлаа.

Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аар нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт 45 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр НИТХ-ын тогтоол гаргалаа.

Түүнчлэн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу таван бүлэг, 22 дэд бүлгийн мянга орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан юм.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батбаясгалан “2022 он бол нийслэлчүүд бидний өмнө онцлог жил болно. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, дагаж мөрдөж эхлэх онцлог жил байх болно.

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсвийг бид баталлаа. Төсвийг боловсруулахад хичээж оролцсон бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний онцлог зүйлийг хэлэх нь зүйтэй юм. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээнд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг эрчимжүүлэх чиглэлээр хийх ажлыг  хэд хэдэн бүлэгт онцгойлон орууллаа.

Төлөвлөгөөний зорилт бүрийг төсөвтөө тусгасан нь сайн хэрэг” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслийг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, төрийн үйлчилгээний зардлыг хэмнэхийн дээр хоёр жилийн турш үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв болсон хэмээн үнэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 7 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 8 цаг 41 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top