x

#JusticeForMongolianGirl: БНСУ-ыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа

Өмнөд Солонгос улсын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн сурагч охин нийлж зургаан цагийн турш хүлж байгаад зодсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, хоёр улсын иргэдийг маш ихээр бухимдуулаад байна. 

Мөн өчигдрөөс эхлэх Өмнөд Солонгос болон Монгол улсын иргэд хүчирхийлэлд өртсөн Монгол охины эрхийг хамгаалж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Же Ин-д хандахаар энэхүү https://www1.president.go.kr/petitions/Temp/P7m674 линкээр санал цуглуулж байна. 

Тэгвэл өнөөдөр Монгол залуусын төлөөлөл БНСУ-ын Элчин сайдын яамны гадна очиж, сурагч охиноос уучлалт гуйх, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг шаардан залуус тайван жагсаал хийлээ.

Тэд энэ үеэрээ "Сурагч охиноос уучлалт гуйх, ууучлалт гуйсан мэдэгдлийн албан ёсны цахим хуудсандаа байршуулах, хохирогч охинд өмгөөлөл болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох үэрэг агуулга бүхий албан бичгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүллээ. 

Тус албан бичгийг хүлээн авсан БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан дараах мэдээллийг хийв.

Тэрээр "Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэхүү болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ. Солонгосын Засгийн газар дээрх хэргийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа бөгөөд идэвхтэй ажиллахаа илэрхийлмээр байна.

Солонгос улсад Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ бол миний мэдэж байгаачлан бага тоо биш бөгөөд эдгээр хүний ажиллаж амьдарч буй нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж хувьдаа боддог. Цаашид энэхүү суурин дээрээ тулгуурлаад хоёр улсын иргэд төдийгүй Засгийн газрын түвшинд найрсаг харилцаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 7 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 8 цаг 39 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top