Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхлэх гэж байна.
Тооллого ирэх Мягмар гаригаас буюу Арванхоёрдугаар сарын 7-нд эхэлж, 17-н хүртэл зохион байгуулагдана.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ҮСХ-ноос уриаллаа.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 67.1 сая толгой мал тоологдсон юм.
Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байжээ.