x

E-POLICE аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой

Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна.

Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаж байна. Үр дүнд нь нийт 79.198 зөрчлийн мэдээлэл илрүүлж, хариуцлага тооцжээ.

Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэл тус тус бүртгэгджээ. Зөрчил мэдээллийн тоо нь зам, гудамж талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулж буй зөрчлийг таслан зогсооход иргэдийн идэвх оролцоо өндөр болсныг илэрхийлж байгаа юм. Улмаар иргэд өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орчныхоо аюулгүй, амгалан тайван орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг таслан зогсооход мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний ажилд дэмжлэг үзүүлэх зөв хандлага улам нэмэгдсэн нь харагдаж байна.

Тиймээс E-POLICE гар утасны аппликейшныг шинэчлэн сайжруулсан байна. 

Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцээгүй байдаг. Тодруулбал, нэг цагдаагийн албан хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байгаа нь зөрчлийг бүрэн гүйцэд илрүүлэх боломж хязгаарлагдмал, зарим талаар боломжгүй байдалд хүргэж байгаа юм. Иймд замын хөдөлгөөний дүрэм сахиулах, болзошгүй аюулыг таслан зогсоох, иргэд бие биендээ шаардлага тавих, зөрчлийн эсрэг нийтээрээ тэмцэхэд хүн бүрийн оролцоо маш чухал байна.

Их хотын иргэн Та ухаалаг гар утасныхаа "Playstore", "Appstore"-оос E-POLICE аппликейшнаа үнэ төлбөргүй татан авч, зөрчлийг баримтжуулан илгээснээр олон иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Мөн холбогдох байгууллагууд тухайн зөрчилд хариуцлага тооцсоноор зөрчил дахин давтагдахгүй байх, хотын соёлыг нэвтрүүлэх, эрүүл аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрах үндэс суурь болно.

Зөвд зөөлөн, бурууд хатуу байж ЗӨРЧЛИЙН ЭСРЭГ НИЙТЭЭРЭЭ тэмцэцгээе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 7 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 8 цаг 38 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top