x

"Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй"

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум үргэлжилж байна. Форумын дараагийн хэлэлцсэн сэдэв нь “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн шинэлэг түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд журам боловсруулахаар ажиллаж байгаа. Хотын эдийн засгийг тэлэх тулгуур нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Цаашид Орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт,  Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийтийн тээвэр, Тээвэр, логистик, Орчны бохирдлын менежмент, Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ногоон/эко хөгжил, инновацлаг, ухаалаг байхад анхаарна. Төр, хувийн хэвшил хоёр талдаа ач холбогдол өндөртэй.  Тухайлбал, төр талаас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал бууруулах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон нийтийн оролцоог хангасан, нийслэлийн хөгжлийн төлөөх түншлэл гэж харж байгаа” гэдгийг хэллээ.

Сэдвийн хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан Дэд захирал С.Цэрэндаш нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва энэ үеэр “Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлд анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжлийг төлөвлөх боломжгүй” гэдгийг тодотголоо.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар жилд 15 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Өнгөрсөн жилүүдэд зах зээл дээр 30 мянга орчим айлын орон сууц борлуулагдахгүй байсан бол өдгөө 1-2 өрөө байрны эрэлт их байгааг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл орон сууцны салбарт чухал гэдгийг хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 6 цаг 17 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 6 цаг 20 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 6 цаг 23 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 6 цаг 25 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 6 цаг 26 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 7 цаг 55 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 7 цаг 57 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 7 цаг 58 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 8 цаг 2 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 8 цаг 17 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 8 цаг 44 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 8 цаг 46 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 9 цаг 1 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 9 цаг 46 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 13 цаг 18 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 13 цаг 21 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 13 цаг 23 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 13 цаг 25 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 14 цаг 1 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 14 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top