x

Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн уртасгасан цагийн автобусыг Улаанбаатар хотын хөндлөн болон босоо тэнхлэгийн дөрвөн чиглэлд явуулж заншжээ.

Тодруулбал, Ч:69 Зунжин 7 буудал-Ард кино театр-ТЭЦ-3 чиглэлд, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кино театр чиглэлд, Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник чиглэлд, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв чиглэлд автобус уртасгасан цагаар нийтэд үйлчилж байна.

Эдгээр чиглэлд 05:00-00:30 цаг хүртэл зорчигч тээвэрлэдэг. Үүнээс гадна сургуулийн 28 автобусаар сурагчдыг сургууль болон гэрт нь хүргэж байна.  

Түгжрэл ихтэй, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх нь бий. Ийм тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэх зорилгоор богино эргэлтийн автобусыг санаачилсан байна.

Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гарган зохицуулж байна. Өнөө өглөөний хувьд  21 чиглэлд 30 автобусыг богино эргэлтэд гаргаж нийтэд үйлчилсэн бол оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг нэмэлтээр гаргах аж.

Богино эргэлтийн автобус гаргаж буйтай холбоотойгоор авто тээврийн хяналтын байцаагч нар хяналт тавьж, ачааллын мэдээллийг солилцон тухай бүрд зохицуулалт хийж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 9 цаг 25 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 9 цаг 27 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 9 цаг 30 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 9 цаг 32 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 33 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 3 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 4 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 5 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 9 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 11 цаг 25 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 11 цаг 51 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 11 цаг 53 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 8 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 12 цаг 53 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 16 цаг 26 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 16 цаг 28 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 16 цаг 31 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 16 цаг 33 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 8 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 17 цаг 21 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top