x

Нийслэл ирэх сарын 15-наас шар бүсэд шилжиж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлалтгүй явна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын даргын Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.

Шуурхай зөвлөгөөний дараа Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийж, Улаанбаатар хот Арванхоёрдугаар сарын 15-аас "Шар" бүсэд шилжихээр болсон талаар мэдээллээ.

Тэрээр “Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж байна. “Ковид 19”-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлого гарах гэж байгаатай уялдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй мянган аж ахуй нэгжид тулгамддаг асуудлуудыг шийдэхэд бид ажиллаж байна. Жишээлбэл, төрийн хүнд суртал, дарамт, бизнес хийх нөхцөлд саад учруулдаг байдлыг шийднэ.

Улаанбаатар хотын иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, өвчин авсан ч хүндрэлгүй гарахын тулд нийслэлээс III тундаа хамрагдахыг уриалж байгаа. Төрийн захиргааны албан хаагчдыг захиргааны арга хэрэглэж шахаж байна. Гэхдээ төрийн захиргааны албан хаагчид манлайлж оролцох ёстой. III тун бол бидний дараа дараагийн ажлын үндэс суурь болно.

Бид арванхоёрдугаар сарын 15-нд “Шар” бүсэд шилжих, вирустэй зэрэгцэн амьдрах ганц арга зам бол вакцин. Тиймээс III тундаа хамрагдах хэрэгтэй. Хотын зорилтот бүлгийн 50-аас дээш хувийг вакцинжуулж чадвал хотын амьдралыг хэвийн болгох, ирэх жилийн томоохон бүтээн байгуулалтын суурь ажлуудыг хийх гэсэн бодлогыг баримталж байна.

Бизнесийн орчныг арванхоёрдугаар сарын 15-аас хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх, хүнд суртлыг арилгах бодлогыг нийслэлээс боловсруулж байна. Энэ ажлын хэсгийг Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа.

Бид богино хугацаанд хууль хэлэлцэхээс өмнө Их хурал, Засгийн газарт хүргүүлнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 7 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 16 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top