Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гурав дахь цувааны бүрэлдэхүүн эх орондоо газарджээ.
Зарим мэдээллийн сайтууд энхийг сахиулагчдыг Өмнөд Африкаас ирж байгаа хэмээн ташаа мэдээлэл тавьсан байсан тул ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албанаас залруулга хийж, Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас бус Өмнөд Судан улсаас эх орондоо ирнэ гэж мэдээлж байв.
Тэгвэл тус багийн бүрэлдэхүүнд багтсан 240 энхийг сахиулагч эх орондоо ирсэн даруйд тэднийг УОК-ын шийдвэрийн дагуу “Бага баян” цэргийн амралтын газарт тусгаарласан байна.