x

Монголд археологийн музей барихад хамтран ажиллахыг хүслээ

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран “Хааны эзэнт гүрэн Монгол”  үзэсгэлэнг өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д зохион байгуулсан билээ.

Хоёр сарын турш БНСУ-ын Үндэсний музейд дэлгэгдсэн үзмэрүүд Солонгосын ард түмний сонирхлыг ихэд татсан гэдгийг Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй уулзах үеэрээ онцоллоо.    

Шинжлэх ухааны академи нь БНСУ-ын Үндэсний төв музейтэй 20 орчим жил хамтын ажиллагаатай байгаа олон жилийн түнш байгууллагуудын нэг юм. Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монголд удахгүй хэрэгжих Археологийн музей барих асуудалд БНСУ-ын Үндэсний төв музей  мэргэжлийн туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Харин Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун  “Бүх талын зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлээд “Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр  бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосон бид их талархаж байна. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх байх. Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” гэсэн юм.  

Солонгосын Үндэсний музейн зүгээс дээрх үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд гардуулан өгсөн юм. Дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын Үндэсний музей, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн музей, Богд хааны ордон музей нь стандартын шилэн хоргонд үзмэрээ хадгалан, нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болж байна.

Шинжлэх Ухааны Академи

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Dulamzochin (64.119.25.191)
    Uchnuun zutgel gargasan manai nutgin Regzen bna. Umnu muzeid baisan.
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • Tsolmon &Saraa (121.114.60.245)
    tung saihan uile hereg bolson baina.tsaashdin neng ih amjilt husiye.
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 52 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 54 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 55 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 56 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 58 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 6 цаг 0 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 6 цаг 1 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 4 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 11 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 21 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 23 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 4 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 6 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 20 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 22 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 23 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 24 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 31 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top