x

"Ирэх онд 5495 иргэнд 356 га газрыг өмчлүүлнэ"

Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг НИТХ-аар хэлэлцлээ.

Энэ онд хувьчлахаар төлөвлөсөн ч цар тахалтай холбоотойгоор дуудлага худалдаа зохион байгуулаагүйгээс хойшлогдсон 26 объектийг ирэх онд хувьчлах өмчийн жагсаалт руу шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм.

2022 онд шинээр хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дахь Мал эмнэлгийн барилга, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дахь Монгол шуудангийн 46 дугаар салбарын түрээсэлж буй барилга, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар  хороон дахь  Монгол шуудангийн 21 дүгээр  салбарын түрээсэлж буй барилгыг багтаахаар төлөвлөсөн байна.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс нийслэлийн өмчийн жагсаалтаа нарийвчлан гаргаж, өмчлөх хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргах, жил бүрийн дуудлага худалдааны жагсаалтыг гаргаж үр дүнг гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

"5495 иргэнд газар нь өмчлүүлнэ"

НИТХ-аар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм.

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт харьцангуй өндөр хувьтай байгаагийн дээр зөвшөөрөлгүй баригдсан олон тооны гараашийг буулгаж, нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн, хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлсөн гэхчилэн сайн үйл хийснийг НИТХ-ын төлөөлөгчид сайшааж байгаагаа илэрхийллээ.

Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөлтөд нийслэл Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг нэг мөр болгон цэгцэлж, тогтоох, нийслэлийн нутаг дахь оршуулгын газруудын газрыг хэрхэх тухай шийдэлд хүрэх, газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн мэдээллийг иргэдэд нээлттэй  түгээх зэрэг саналыг илэрхийлсэн.

2022 онд 5495 иргэнд нэгж талбар газар буюу нийтдээ 356 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээр иргэд нь тухайн газартаа олон жил амьдарсан ч өмчлөх эрхээ авч амжаагүй хүмүүс юм байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан гарааш буулгах ажлыг ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 18 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top