Баянхонгор аймагт 41 настай эрэгтэй 7-14 насны гурван хүүхдээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тус аймгийн нутагт амьдардаг иргэн Б гэгч архи ууж согтуурсан үедээ 7 настай эмэгтэй, есөн болон 14 настай эрэгтэй гурван хүүхдээ буудаж хөнөөжээ. Дараа нь өөрийнхөө толгойн тус газраа буудаж, амиа хорлосон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Эл хэрэг өнгөрсөн шөнө 02:00 цагийн үед гарсан бөгөөд хэргийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Урьдчилсан байдлаар гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.