x

Энэтхэгт уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох туршилтын тээвэр хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав. 

Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж байгааг дурдаад хоёр улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагаа улам нягт болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн саяхан Нурсултан хотноо болсон олон улсын хурлын үеэр Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярьж тохирсон ажлууд биеллээ олж байгаад, нэн ялангуяа хоёр тал “КОВИД-19” вакцины гэрчилгээг хурдан хугацаанд харилцан тохирч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн ярилцав.

Др.Ражкумар Ранжан Сингх гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгааг монголын тал илэрхийлэв. Сайд Б.Батцэцэг “Бид хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт ойр дотно хамтран ажиллаж байгаа уламжлалаа цаашид ч улам бэхжүүлэхийн төлөө байгаа”-г уулзалтын төгсгөлд тэмдэглэв хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

Энэтхэгт коксжих нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох туршилтын тээвэр хийнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн урилгаар Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх энэ 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Өнөөдөр үдээс өмнө Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэж, ойрын жилүүдэд хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг харилцан нотлов. Мөн улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцлоо. Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.

Айлчлалын хүрээнд Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчид манай төр, засгийн удирдлагад бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нартай уулзахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлэх чадамжийг сайжруулна 1 цаг 5 мин “Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно 1 цаг 6 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна 1 цаг 7 мин “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна 1 цаг 8 мин "ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 1 цаг 10 мин Шинэ хичээлийн жилээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 1 цаг 11 мин Зургаадугаар сарын 14-нд зүүн нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цаг 13 мин Ус ба цөлжилтийн асуудлаар Парист олон улсын арга хэмжээ болов 1 цаг 15 мин Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр 3 цаг 37 мин Израил Ираны эсрэг цохилт өгч, бүс нутгийн хямрал гүнзгийрлээ 5 цаг 47 мин Энэтхэгийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдэв 5 цаг 47 мин “Switch 2” дөрөвхөн өдрийн дотор 3.5 сая хувь борлогдож, Nintendo-ийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай консоль боллоо 5 цаг 48 мин Израил Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ огцом өсөв 5 цаг 49 мин “Морин хуур” жүжиг Оросын олон улсын наадмаас шагнал хүртлээ 5 цаг 50 мин Авлигын шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв 5 цаг 51 мин Нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар Унгарт амьдарч буй монголчуудад мэдээлэл өгчээ 5 цаг 51 мин Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? 5 цаг 53 мин Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулбал олон нийтийн сонголтыг дахин үгүйсгэсэн хэрэг болно 6 цаг 5 мин Морьт харвааны 18 морийг алж, махалсан харамсалтай хэрэг гарчээ 6 цаг 51 мин “Хонхрын 1000” орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулахаар санал нэгджээ 6 цаг 58 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Top