Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 23, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд 23 түр цэг ажиллаж байна.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халдваргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.