x

Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна

НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 16-наас эхэлсэн танилцуулга, зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжиллээ.

Анх 2001 онд Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж байсан бөгөөд 2012 онд тус ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байжээ. Ийнхүү анхны ерөнхий төлөвлөгөөнөөс хойш 19 жилийн дараа шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хөдөө аж ахуйн газар, хот тосгон болон суурин эдэлбэр газар, зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар хэмээн ангилан төлөвлөлтөө хийжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Нийслэл Улаанбаатар хотын газрын харилцааны бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд танилцуулах зөвлөгөөнийг хийж байна. Ирэх жилүүдэд газрын харилцаатай холбоотой ямар ажил хийх вэ, хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг асуудлаар зөвлөлдөж байгаа. Хийх ажлаа зөв төлөвлөснөөр төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс иргэдийн сонгосон албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулж саналыг нь тусгуулах юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр газар болон хот байгуулалтын асуудлууд шийдэгдэнэ” хэмээж байв.

Түүнчлэн тус зөвлөгөөнд оролцож буй Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэшсэн инженер Ц.Ханбүргэд “Энэ удаагийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нэг цаг хугацаанд хийгдэж байгаагаараа онцлогтой. Цаашид Улаанбаатар хотын газрын бодлого ирээдүйн 16 жилд хэрхэх вэ гэдэг нь тодорхой болж, бодлогын үндсэн бичиг баримт нь шинэчлэгдэн батлагдаж байна. Шинжлэх ухааны бүхий л шинэ арга зүй, ололт амжилтуудыг ашиглан, тус төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд тун шинэлэг ерөнхий төлөвлөгөө болж байгаа. 2018 онд Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд 2021 ондоо багтаан НИТХ-д өргөн барихаар бэлтгээд байна. Улаанбаатар хотын тохиромжтой байдлын үнэлгээгээр хотын иргэдэд өмчлүүлэх газар болон иргэдэд олгох газрын нөөц багассан. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлбэл иргэдэд өмчлүүлэх, шинээр олгох газрын нөөц нэмэгдэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудаас давсан буюу өндөр нягтралтай төвийн дүүргүүдэд газар шинээр олгохгүй. Харин нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийн нягтралыг сайжруулах, зам, шугам сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр газар олголтыг хийнэ. Бусад зориулалтын барилга, байгууламжид газар олголт хийхийг хориглох байдлаар тус төлөвлөгөөг батлах гэж байна” гэв.

Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 100 орчим гарааш буулган, газрыг чөлөөлдөг байсан бол 2021 онд нийслэлд мянга орчим гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Ирэх онд үлдсэн бүх гарааш буюу 5700 орчим зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, чингэлгийг буулгахаар төлөвлөжээ. Гараашнууд голдуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийг тойрсон байршлуудад хашаа даган байрлаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулдаг.

Тиймээс эдгээр гараашийг бүгдийг нь буулган, тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол бий болгон, явган зорчилтыг нэмэгдүүлэх үүднээс орц, гарцыг нээх ажлыг ирэх оноос эрчимжүүлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 8 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 9 цаг 33 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Өчигдөр 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Өчигдөр 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Өчигдөр 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Өчигдөр 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Өчигдөр 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Өчигдөр 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Өчигдөр 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top